Нөгөөх дүрс хоёр нүдээ арай
гэж нээгээд: Би юу? Би бол уйтгар гуниг байна гэж бараг сонсогдохгүй
шахам тасалдсан дорой дуугаар шивнэн хариулав.
Нөгөө эмэгтэй
– Өө, чи уйтгар гуниг байсан юм уу гэж урьдын сайн танилтайгаа учирч
байгаа юм шиг баясгалантайяа өгүүлэв.
– Чи намайг таньдаг байсан юм уу? гэж уйтгар гуниг асуулаа.
Танилгүй яахав дээ, чи надтай нэг удаа тааралдаж, хэсэг хугацаанд замын
минь хань болж явсан шүү дээ гэв.
– Харин… харин… чи яагаад надаас зугтаахгүй байгаа юм бэ? Чи
надаас айхгүй байна уу? гэж уйтгар гуниг түүнээс сэжигтэйгээр асуув.
Зугтаасан болгоныг гүйцэж чадна гэдгээ чи сайн мэдэж байгаа
шүү дээ. Харин чи яагаад энд хулчигнээд хэвтэж байгаа юм бэ? гэж би
чамаас асуумаар байна.
– Би… би гунигтай байна гэж саарал дүрс тасалдсан дуугаар
хариулав.
Чи тэгэхээр уйтгартай байгаа юм байна… гэж жижигхэн авгай
хэлээд, түүнийг бүрэн дүүрэн ойлгож байгаагаа илэрхийлэн толгой дохиод,
Чиний сэтгэл санааг юу зовоогоод байгаа юм бэ? гэж асуув. Уйтгар гуниг
уртаар санаа алдаад – Чи үнэхээр энэ тухай асууж байгаа юм уу? ингэж
асуугаасай гэж би байнга мөрөөддөг байсан юм. Хүн болгон надад дургүй
байдгийг чи мэднэ шүү дээ гэж ихэд эргэлзэн, гайхсан байдлаар хэлээд
цааш үргэлжлүүлэн би хүмүүсийн дунд орж тодорхой хугацаанд өөрийгөө
таниулахаар зорьдог боловч, хүмүүс намайг очмогц мэгдэн сандарч буцаадаг
юм. Тэд надаас тахал мэт айцгаадаг юм гээд шүлсээ арай ядан залгив.
Хүмүүс сэтгэл татах сайхан үгийг санаанаасаа зохион хэлцгээдэг. Мөн
амьдрал зугаатай байна гэцгээдэг. Тэдний худлаа инээх нь бүүр ходоодны
мухарт хүрч, амьсгаа давхцуулдаг юм. Тэд зөвхөн хулчгарууд л уйлцгаадаг
гэх боловч өөрсдөө нууж уйлдаг. Эсвэл тэд намайг мэдрэхгүйн тулд архи
ууж, хар тамхи татан мансуурдаг юм.