АНУ-д амьдардаг энэтхэгчүүд заншлаа өөрчлөх үү

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

АНУ-д амьдардаг энэтхэгчүүд заншлаа өөрчлөх үү

Энэтхэгчүүд сайн чанарын алтан эдлэл хэрэглэх дуртай бөгөөд уламжлал ёсоороо энэтхэг эмэгтэйчүүд алтан гоёл ихээр зүүдэг юм. Алт болон алтан эдлэл нь мөн үр хүүхдээ тусдаа гарахад нь өгдөг чухал бэлэг гэнэ.

Харин АНУ-д амьдардаг энэтхэгчүүдийн хувьд энэ заншил нь хулгайчдын бай болоод байна. Гэр орондоо алт болон алтан эдлэл ихээр хадгалдаг учир энэтхэг хүмүүсийн гэрийг хулгайчид ухах тохиолдол Нью-Йорк, Атланта болон Жоржиа хотын захын дүүргүүдэд сүүлийн есөн сарын хугацаанд нэмэгдсэн ажээ. Энэтхэгчүүд алтаа банкинд хадгалуулахад найдвар муутай гэж үздэг нь хулгайчдад завшаан болж байгаа юм.

Түүнчлэн алтны үнэ өсөж байгаа нь хулгайч, дээрэмчдэд алтан эдлэл хулгайлах сонирхлыг нэмэгдүүлж байгаа аж. Хулгайд алтан эдлэлээ алдсан энэтхэгчүүдийн дотор зуун мянган ам.долларын үнэтэй зүйлсээ алдсан хүмүүс ч байдаг гэнэ. Зарим хулгайчдыг илрүүлдэг ч цагдаа нарт энэ ажил ихээхэн хүндрэлтэй байдаг аж. Учир нь алтыг худалдахад хялбар бөгөөд хэлбэр дүрсийг нь өөрчлөхөд амар гэнэ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж