Харин АНУ-д амьдардаг энэтхэгчүүдийн хувьд энэ заншил нь хулгайчдын бай болоод байна. Гэр орондоо алт болон алтан эдлэл ихээр хадгалдаг учир энэтхэг хүмүүсийн гэрийг хулгайчид ухах тохиолдол Нью-Йорк, Атланта болон Жоржиа хотын захын дүүргүүдэд сүүлийн есөн сарын хугацаанд нэмэгдсэн ажээ. Энэтхэгчүүд алтаа банкинд хадгалуулахад найдвар муутай гэж үздэг нь хулгайчдад завшаан болж байгаа юм.
Түүнчлэн алтны үнэ өсөж байгаа нь хулгайч, дээрэмчдэд алтан эдлэл хулгайлах сонирхлыг нэмэгдүүлж байгаа аж. Хулгайд алтан эдлэлээ алдсан энэтхэгчүүдийн дотор зуун мянган ам.долларын үнэтэй зүйлсээ алдсан хүмүүс ч байдаг гэнэ. Зарим хулгайчдыг илрүүлдэг ч цагдаа нарт энэ ажил ихээхэн хүндрэлтэй байдаг аж. Учир нь алтыг худалдахад хялбар бөгөөд хэлбэр дүрсийг нь өөрчлөхөд амар гэнэ.