Диснейн од Селена Гомез, “High school musical”-ын Ванесса Хаджинс, Эшли Бенсон нар Флоридад кино зураг авалтын үеэр мотороллер унаж, хотын гудамжаар зугаалсан нь замын түгжрэл үүсгэж, хүмүүсийн нүдийг хужирласан гэнэ. “Spring Breakers” киноны жүжигчдэд бикинитэй хотын гудамжаар зугаалах нь хөгжилтэй байсан бололтой. Мотороллер унасан, бикинитэй охидыг харсан залуус тэднээс нүдээ салгаж чадахгүй байжээ. Селена Гомез, Ванесса Хаджинс, Эмма Робертс нар амралтаа сайхан өнгөрүүлэхийн тулд дээрэм хийж буй дөрвөн найзын тухай өгүүлдэг “Spring Breakers” хэмээх кинонд жүжигчин Жеймс Франкотой хамтран тоглож байгаа юм. Холливудын залуу жүжигчид энэ удаагийн зураг авалт өмнөхөөс хөгжилтэй, зугаатай байсан гэж ярьцгаажээ.
Н.Энх