Гётеборг хотод тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Гётеборг хотод тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ

Швед улсын Гётеборг хотын нэгэн аж үйлдвэрийн дүүрэгт хүмүүс сэжигтэй боодолтой зүйл байгааг цагдаа нарт хэлсэн байна. Дэлгүүрийн барааны орчимд нууж орхисон энэ боодол нь тэсрэх бөмбөг байсан тухай Вести.Ру сайт мэдээллээ.

Цагдаа нар болон саперүүд ирж, гудамжийг ажиглалтанд авч, боодол дотор байсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Бөмбөг нууж орхисон гэмт этгээд эсвэл гэмт бүлгийг одоо хайж байгаа юм.

Гётеборг хотод өнгөрсөн долоо хоногт зуушны газар ажилладаг байсан нэгэн байшинд хүчтэй дэлбэрэлт болсон тохиолдол гарчээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж