Хонгор сумын мал тогтвортой өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хонгор сумын мал тогтвортой өссөөр байна

Хонгор суманд малчдын зөвлөгөөн болж салбарын тулгамдсан асуудлаа хэлэлцжээ Сумын хэмжээгээр өнгөрсөн он эцэст 694 малтай өрх, 427 малчин өрхөд нийт 113087 толгой мал тоологдсон. Тус сумын мал сүргийн тоо жил ирэх тусам төлөөрөө тогтвортой өсч сүргийн бүтэц сайжирч байгааг зөвлөгөөн дээр онцлов.Цаашид малын тоо толгойг өсгөхийн төлөө биш өндөр ашиг шимтэй шилмэл сүрэг бий болгох замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулнах гэнэ. Тус сумын малчид “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 30 гаруй сая төгрөгийн ноосны урамшуулал авчээ. Хонгор сум газар тариалантай хосолсон, эрсдэл багатай эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн оновчтой хэлбэр, малын төрөл, тоо хэмжээний зохистой бүтэц бүхий аж ахуйнуудыг бий болгоход дэмжлэг үзүүлж загвар аж ахуй­нуудын тоог нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худаг уст цэгүүдийг нэмэгдүүлж байгаа ч малчдын өмнө усны асуудал тулгамдсан хэвээр байна гэв. Тус суманд 50 гаруй малчин сайн дурын даатгалд хамрагддаг бол эрүүл мэндийн даатгалд 200 гаруй малчин хамрагддаг байна. Цаашид малчдыг сайн дурын даатгалд хамруулах ажлыг 2012 онд эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна гэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс уг зөвлөгөөнд танилцууллаа.
                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж