Тусламжид эм тан болон хэрэгцээний зарим зүйлс байгаа гэж Ираны Дотоод Хэргийн Яамны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдэгджээ. Одоо Ираны Улаан Загалмайн Нийгэмлэгээс хоёр дахь цувааг илгээхээр бэлдэж байгаа гэж төлөөлөгч нэмж хэлсэн байна. Энэ тусламж нь түргэн тусламжийн машин болон эмнэлгийн хэрэгслээс бүрдэж байгаа бөгөөд дараа долоо хоногт далайн тээврээр ачигдах юм.
Мөн Ираны Эрүүл Мэндийн Яамнаас ойрын үед Дамаск хот руу нэмэлт эм, эмнэлгийн багаж хэрэгсэл илгээхээр төлөвлөөд байна. Иран улс Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс хэт оролцохгүй байх байр суурь баримталж байгаа бөгөөд Ираны албаны төлөөлөгчид Сирийн засаг захиргаа улс орны хямралаа өөрсдөө шийдвэрлэх чадвартай гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ.