Ардын Дуу Бүжгийн “Алтай” чуулга энэ онд 46 нас хүрч байгаа бөгөөд тус чуулгын уран бүтээлчид шинийг эрэлхийлж, үзэгч түмнийхээ сэтгэлд нийцсэн уран бүтээл хийхэд ихээхэн анхаарч байгаа ажээ. Үүний нэг тод илрэл нь тэд дэлхийн сонгодог дууриудын дээжсийг чуулгынхаа тайзнаа анх удаа тоглосон байна.Энд «Кармен» дуурийн Эксамелио ари эгшиглэж, “Чио Чио Сан”-ы Пенкертоны ари нүргэлж, П.И.Чайковскийн «Евгений Онегин»-ийг эмэгтэй хоороор магтан дуулжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч З.Лхагвадоржийн “Поп опера” концертыг тус театрын найрал дууны багш МУСТА Б.Дашдамбын удирдлагын дор бэлтгэл сургуулилтыг ханган тоглосон байна.Ийнхүү дэлхийн сонгодог дээжис Говь-Алтай аймагт төдийгүй орон нутгийн театр чуулгад анх удаа бүрэн тоглолтын хэмжээнд тавигдаж байгаа нь энэ гэнэ.