Байгалийн будаг гарган авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Байгалийн будаг гарган авчээ

Увс аймагт зохиогдсон Ирвэс хамгаалах сангийн “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн дунд байгалийн будгийн уралдаан зарласан ажээ. Байгаль дээр орших нэг наст өвс ургамлаас шороон будгийн жор гарган авч, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ будахад уралдааны гол зорилго чиглэсэн байна. Уралдаанд оролцогчдод “Ирвэс интерпрайз” хөтөлбөрт хамрагддаг нөхөрлөлийн гишүүн байх, байгальд ямар нэгэн хор нөлөөгүй байх, ноос будахад тогтвортой сайн байлгах үүднээс бэхжүүлэгч бодисын орцыг тодорхой зааж өгөх, бэхжүүлэгч бодист химийн гаралтай элемент ашиглахгүй байх зэрэг шаардлага тавигдсан юм байна. Уралдааныг дүгнэхэд 1-р байрт Увс аймгийн Тариалан сумын “Ханхөхий” нөхөрлөл, 2-р байрт Говь-Алтай аймгийн Цогт сумын “Ээж хайрхан” нөхөрлөл, 3-р байрт Увс аймгийн Түргэн сумын “Баянхайрхан” нөхөрлөлийн гишүүн Х.Нарантуяа, Ховд сумын “Өмнө отор” нөхөрлөлийн гишүүн Б.Энхтулга нар тус тус шалгарчээ.

                                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж