Алтны үнэ хэлбэлзсээр байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Алтны үнэ хэлбэлзсээр байна

Дэлхийн зах зээлд алтны үнэ АНУ-ын эдийн засаг, худалдааны үзүүлэлтээс хамааран хэлбэлзсээр байгаа талаар РИА Новости мэдээллээ.

Мягмар гаригт Нью-Йоркийн Comex бирж дээр унци алт 0,1 хувиар өсч 1700 ам.доллар болсон байна. Өмнөх долоо хоногт алтны үнэ буурч, 1683,30 ам.доллар байсан юм. АНУ-ын Худалдааны Яамны мэдээгээр жижиглэн худалдааны мөнгөн дүн хоёрдугаар сард 407,8 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн тооцоонд хүрээгүй юм.

Түүнчлэн Европын орнуудын эдийн засгийн өсөлт тэр дундаа Герман зэрэг томоохон эдийн засагтай орны хөрөнгө оруулалтын төлөв тооцоолж байснаас бага байсан нь алтны үнэ хэлбэлзэхэд нөлөөлсөн ажээ.

Алтны үнэ ханшийн гол фактор нь тогтвортой валюттай орнуудын хөрөнгө оруулалт, томоохон компаниудын хувьцааны үнийн хэлбэлзэл, мөн Европын орнуудын өрийн хямрал болон бусад улсын инфляцийн өсөлт зэрэг болж байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж