Хонг Конгийн иргэдийг гурав дахь үеийн iPad таблетыг худалдаанд
гарахыг хүлээн хотод ганцхан байдаг Apple Store-ийн үүдэнд дугаарлан
зогсохыг хориглолоо.
гарахыг хүлээн хотод ганцхан байдаг Apple Store-ийн үүдэнд дугаарлан
зогсохыг хориглолоо.
Энэ хоригийг Apple Store-ийн байрладаг Олон
Улсын Санхүүгийн Төвийн эргэн тойронд байрлуулсан зарлалаар дамжуулан
түгээжээ. “Дугаарлалт үүсгэх” битгий хэл дэлгүүрийн өмнө “зогсох”-ыг ч
хориглож байгаа юм байна.
Нэг
талаас, энэ нь дамын наймаачдын эсрэг арга хэмжээ бөгөөд эхний өдөр
шинэ барааг олж авсан дамчид дараа нь өндөр үнээр бусдад зарах нь
түгээмэл билээ. Мөн Apple эхний өдрийн их шахцалдаан, үймээнээс
сэргийлсэн ч байж болох юм.

Өөр нэг таамаглалаар бол, ийнхүү
хориг тавьсан нь Олон Улсын Санхүүгийн төвийн захиргааны шаардлагатай
холбоотой гэж үзэж байна. Учир нь Apple-ийн хорхойтнууд Төвийн бусад
байгууллагын ажиллагаанд саад учруулж болзошгүй юм.
Ийнхүү дугаарлахыг хориглосныг үл тоон хэд хэдэн хүн дэлгүүрийн ойролцоо майхнаа хатгаад амжсан байна.
Шинэ үеийн iPad-ыг энэ сарын 16-наас худалдаж эхлэх азтай орнуудын тоонд Хонгконг багтаж байгаа билээ.
Эх сурвалж: thenextweb.com