Дэлхийн валютын арилжаа өдөртөө таван тэрбум

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн валютын арилжаа өдөртөө таван тэрбум

Дэлхийн нэг өдрийн валютын арилжааны дундаж нь таван тэрбум ам.доллар хүрсэн тухай Олон улсын тооцооны банкны нийтлүүлсэн Банкны даяарчлалын салбарын жилийн тайланд өгүүлжээ. Өмнөх 2008-2009 онуудын санхүүгийн хямралын өмнө бүртгэгдсэн түүхэн дээд амжилт ийнхүү эвдэгдлээ. Өнгөрсөн есдүгээр сард оргилдоо хүрээд байсан арилжаа одоо мэдэгдэхүйц доошилж явна. Аравдугаар сард 4,7 тэрбум хүрээд байсан хэмжээ оны эхээр улам доошилжээ. Lehman Brothers банк 2008 оны есдүгээр сард дампуурахын өмнө дэлхийн зах зээлийн валютын эргэлт өдөртөө 4,5 тэрбум болсон байлаа. Жилийн дараа тэр хэмжээ гурван тэрбум хүрсэн байв. 2009 оны дунд үеэс зах зээлийн идэвх  сэргэж эхэлсэн юм.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж