Дижитал хэвлэлийн эрин үе дэлхий дахинаа ирснийг хүлээн зөвшөөрөн англи хэл дээрх хамгийн эртний толь бичиг болох “Британника” цаасан хэвлэлтээс дижитал хэвлэлт рүү шилжих бэлтгэлээ базааж байна. Үүгээр энэхүү түүхэн номны хувьд шинэ үе эхэлж байгаа билээ.
Анх 1768 онд хэвлэгдсэнээс хойш тасралтгүй хэвлэгдэж байгаа энэ толийг бүтээгчид цаасан хэвлэлийн түүхээ төгсгөн дижитал хувилбараа онлайнаар түгээж эхлэхээр болсноо албан ёсоор зарлав. 32 боть бүхий толь бичгийг ойролцоогоор 1400 ам.доллараар зардаг бөгөөд одоо хэвлэчихсэн байгаа 4000 шахам толь бичгийг зарж дуусгасны дараа дахин цаасаар хэвлэхгүй ажээ.