АНУ-д “дулааны их буу”-г туршив

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

АНУ-д “дулааны их буу”-г туршив

Америкийн батлан хамгаалахын Raytheon үйлдвэр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр жагсагчдыг төлөөлсөн “далайн хав” гэгдэх тэнгисийн цэргийн тусгай ангийнхан дээр үхлийн биш “богино долгионы их бууг” туршжээ. Энэ хэрэгсэл жагсагчдыг зугтаалгах зорилгоор бүтээгдэж байна.

“Идэвхтэй эсрэг үйлчилгээтэй систем” (Active Denial System, ADS) нэртэй зэвсэг байндаа 1000 метрийн дотор цахилгаан соронзон долгион илгээдэг. Нээлттэй шарах шүүгээний үйлчилгээг харуулах уг хэрэгслийн туяанд орсон хүмүүст хэт халуун үйлчлэн тэднийг зугтаалгадаг байна. “Дулааны их бууг” 11 мянган хүн дээр туршсаны дараа  ADS зэвсгийг бүтээгчид хэвлэлийнхэнд танилцуулга хийлээ. Уг зэвсгийн туяа нь хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэж тэд хэлэв. Туршилтын үеэр хоёр хүн л хоёрдугаар зэргийн түлэгдэлт авчээ. Туяа хүний арьсанд дөнгөж 0 мм нэвтрэх учраас жирэмсэн хүнд ч аюулгүй гэж бүтээгчид нь ярив. АНУ-ын Батлан хамгаалах яам уг зэвсгийг бүтээн туршихад 120 сая ам.доллар зарцуулаад байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж