Цагдаагийн дарга нарыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нарыг шүүх хурал хойшиллоо

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр  галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.Иймээс шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлох нь тодорхой боллоо.

Мөн хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч н.Оросоо Солонгос руу ажлаар явсан учир түүний зүгээс өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Гэвч шүүх танхимын зүгээс өмгөөлөгчийн Солонгос явсныг нотлох барим хангалтгүй байна гэж үзээд түүнийг тусад нь шүүхээр түр хойшлуулсан юм.

                                    С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж