Forbes хамгийн залуу тэрбумтнуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Forbes хамгийн залуу тэрбумтнуудыг нэрлэв

Forbes сэтгүүлээс хамгийн залуухан буюу 30-аас доош насны тэгээд бас сэтгэл татам тэрбумтнуудыг нэрлэсэн байна.

Facebook
сүлжээг үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg) жагсаалтыг
тэргүүлсэн бөгөөд тэрээр 27 настайдаа 17,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
болсон гэнэ. Жагсаалтанд мөн Марк Цукербергийн хамтрагчид Дастин
Московиц 3,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр, Эдуардо Саверин 2 тэрбум
ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн байна.

Тэрбумтнуудын
хоёрдугаарт Колумбийн тэрбумтны хүү Александро Санто Доминго орсон
бөгөөд тэрээр 35 насандаа 9,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болох юм.

Жагсаалтын
гуравдугаарт Японы тэрбумтан Йошикацу Танака 4,3 тэрбум хөрөнгөтэй
бичигдсэн бөгөөд тэрээр 30 сая хэрэглэгчтэй Gree сүлжээг үндэслэсэн
ажээ.

Дөрөвдүгээрт Facebook сайтын ерөнхийлөгч байсан Шон Паркер
2,1 тэрбумын хөрөнгөтэйгээр орсон байна. Эмэгтэй ганц тэрбумтан
жагсаалтад байгаа нь Хятад бүсгүй Ян Хуэйянь юм. Тэрээр 30 насандаа 4,5
тэрбум хөрөнгөтэй болох гэнэ. Эцэг нь охиндоо өөрийн компанийг
бэлэглэсэн бөгөөд 2007 онд бүсгүй Хятадын хамгийн баян хүнд тооцогдож
байсан ажээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж