Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр  галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэллээ.

Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч н.Оросоо Солонгосруу ажлаар явсан учир түүний зүгээс өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Гэвч шүүх танхимын зүгээс өмгөөлөгчийн Солонгос явсаныг нотлох барим хангалтгүй байна гэж үзээд түүнийг тусад нь шүүхээр түр хойшлуулсан байна. Одоогийн байдлаар нэг ч гэрч ирээгүй байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж