Цасан уруй 45 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Цасан уруй 45 хүний аминд хүрэв

Афганистаны зүүн хэсгийн Наристан мужид уулын цасны нуранги 13 байшинг дайран 45 хүний амийг хөнөөлөө гэж “Синьхуа” агентлаг дамжуулж байна.

Мужийн албан ёсны төлөөлөгч Мохаммад Наби ярихдаа сүйрэл өглөө эрт гарсан ба одоогоор 45 хүн үрэгдсэн мэдээ байна гэв. Гамшигт нэрвэгдэгсдийн тоо өсч магадгүй.

Сүүлийн долоо хоногийн дотор Афганистанд хоёр дахь удаагаа цасан уруй бүртгэгдэв. Өмнө нь Бадахшан мужид цасны нуранги 45 хүний аминд хүрсэн байжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж