ОУОХ-ны удирдлагууд Швейцарийн Лозанне хотод мягмар гаригт болсон хурлын үеэр Сирийн баг тамирчдыг Лондонгийн олимпод оролцуулахыг зөвшөөрсөн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.
ОУОХ-ны Үндэсний олимпийн зөвлөлийн дарга Пере Миро бид Сирийн тамирчидтай холбоотой байгаа бөгөөд тэднийг Лондонгийн олимпод оролцуулах талаар бололцоотой бүхнийг хийнэ гэж мэдэгдсэн байна. "Өмнө нь бид Сирийн Үндэсний олимпиийн хороотой харилцаж байсан бөгөөд тэдэнд очих ёстой хөрөнгө хүрч байгаа эсэхийг хянаж байсан юм. Харин одоо бол тамирчидтай шууд харилцах болно" гэжээ.
Сирийн тамирчид одоогоор эх орондоо бэлтгэлээ хийж байгаа юм. Пере Мирогийн хэлж байгаагаар Сирийн 4-5 тамирчин олимпийн эрх авч магадгүй аж. Тэднээс гадна зарим шүүгчид олимпийн шүүх бүрэлдэхүүнд ажиллах боломжтой гэнэ.
Н.Тунгалаг