“Хобби” нэртэй үзэсгэлэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Хобби” нэртэй үзэсгэлэн гарчээ

Говь-Алтай аймгийн музей өнгөрсөн оноос эхлэн иргэд олон нийтийн гар дээр байдаг үнэт ховор нандин эдлэл, хүмүүсийн сонирхолынхоо дагуу хийж хадгалдаг цуглуулга, уламжлагдан ирсэн эд өлгийн зүйлүүдээр “Хобби” нэртэй үзэсгэлэнг үе үе гаргаж олон түмэнд дэлгэн үзүүлдэг болжээ. Энэ удаа “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж цэргийн чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын “Хобби”-г сонирхуулсан байна. Үзэсгэлэнд төрөл бүрийн буу, хөөрөгнүүд, шашны эд өлгийн зүйл, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгтнүүд, урилга, заллагын бичиг баримтууд, сийлбэр, шүрэн урлал, нэхмэлийн бүтээлүүд гээд олон сонирхолтой  эд зүйл тавигджээ. Уг үзэсгэлэнгийн үеэр соёлын өв тээгчдийн түүхэн ховор нандин зүйлүүдийг үзүүлэхийн зэрэгцээ хэрхэн хадгалж, хамгаалах талаар мэргэжлийн хүмүүс зөвлөлгөө өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж