Тимошенког энэ зун чөлөөлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Тимошенког энэ зун чөлөөлж магадгүй

Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко ба Дотоод хэргийн экс сайд Юрий Луценко нар ирэх зургадугаар сард шоронгоос суллагдаж магадгүй ажээ. Хэрэв Хүний эрхийн Европын шүүх тэдэнд өгсөн ялыг хууль бус гэж үзвэл Украины эрх баригчид тэднийг чөлөөлөхөд бэлэн байгаа гэнэ.

Энэ тухай Украины Ерөнхий прокурорын орлогч Ренат Кузьмин мэдэгдсэн байв. “Европын шүүхийн шийдвэрийг судлан биелүүлэх болно. Биелүүлэх нь төрийн үүрэг“ гэж тэр хэлжээ. Украины эрүүгийн хуулийн олон заалтууд хуучин учраас Европын шүүх Украины шүүхийн ажиллагааг буруутгаж чадахгүй ч гэсэн эдгээр заалтуудаас асуудал үүсгэх болов уу гэж Кузьмин үзэж байна. Мөн тэрээр экс ерөнхий сайдад 10 орчим хэргээр мөрдөн байцаалт явуулж буйг хэлэв. Тимошенког  арилжааны байгууллага толгойлж байхдаа татвараас зугтсан, захиалгат аллагатай холбоотой зэрэг хэргээр шалгаж байгаа хэмээн тэр сануулжээ. 

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж