Шүүгдэгчдийг хурлын танхимд оруулаад байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Шүүгдэгчдийг хурлын танхимд оруулаад байна

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр  галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.30 цагаас хаалттай эхлэх гэж байна. Шүүгдэгчид хурлын танхим руу орсон байна. Одоогийн байдлаар гэрчүүдээс нэг нь ч ирээгүй байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр шүүх хуралд хүрэлцэн ирэх бололтой. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарын бие төлөөлөгчид шүүх хуралд оролцож магадгүй юм байна. Мөн амиа алдсан хохирогчдын ар гэрийнхнийг хурлын танхимд оруулаад байна.

Уг хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч  хоёр өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй учир  хурлын товыг хойшлуулаад байсан.   

Д.Жаргалсүрэн                                       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж