Өдөрт 60,000 баррель тос далайд цутгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Өдөрт 60,000 баррель тос далайд цутгаж байна

“BP PLC”компанийн захирлууд АНУ-ын конгрессын сонсгол дээр Мексикийн булангийн цооног өдөрт 60,000 баррель тос далайд цутгаж байж магадгүй гэж мэдэгдлээ. Уг цооногоос тос олборлох үйл ажиллагаа явуулж байсан цооног дөрөвдүгээр сарын 20-нд дэлбэрснээс хойш өдөрт 5,000 баррель тос далайд цутгаж байна гэж тооцож байсан юм. Массачусетс мужаас сонгогдсон конгрессын гишүүн Ed Markey өдөрт дээд тал нь 60,000 баррель тос ялгарч байгаа байх. Гэхдээ бодит байдал дээр өдөрт 40,000 баррель тос ялгарч байгаа гэвэл илүү бодитой болох бололтой гэж хэлсэн. 2009 оны хоёрдугаар сард газрын тосны хайгуул хийх төлөвлөгөө АНУ-ын засгийн газарт танилцуулж байх үедээ “BP”хамгийн муудаа өдөрт 162,000 баррель тос хяналтгүй ялгарахыг зохицуулж, хяналтдаа авч чадна гэсэн тооцоо өгч байсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж