Н.Саркози анх удаа ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Н.Саркози анх удаа ялалт байгууллаа

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх урьдчилсан санал асуулгад Ерөнхийлөгч Н.Саркози ялалт байгуулжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө явуулж буй санал асуулгад Н.Саркози анх удаа хүчтэй өрсөлдөгчөө ялж 28.5 хувийн санал авсан байна. Харин түүний хүчтэй өрсөлдөгч Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд түүнээс хоёр хувийн саналаар л дутуу байсан юм.

Энэ удаад шинжээчид хэрвээ яг одоогийнх шиг үр дүн Ерөнхийлөгчийн жинхэнэ сонгууль дээр давтагдвал хоёрдугаар тойргийг явуулахаас аргагүй болох юм. Францын хүчтэй хоёр өрсөлдөгчийн аль нэг нь 50 хувийн санал авах хүртэл дахин сонгуулийг хийх аж. Харин өмнөх санал асуулгад социалист намын Франсуа Олланд 30 хувийн саналтайгаар тэргүүлж байсан.

Францын одоогийн Ерөнхийлөгч Н.Саркози 23 хувийн л санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй аж.

Шинжээчдийн мэдээлж буйгаар Социалист намын нэр дэвшигч кампанит ажлынхаа хүрээнд төрийн албан хаагчид дундаас өндөр цалинтайгийнх нь орлогоос багасгана хэмээж байсан нь иргэдийн итгэлийг олоход хүрсэн байж магадгүй хэмээж байна.

Евробүсийн санхүүгийн хямрал дундаас аврах чадвартай нэгнийг нь сонгох учраас Ф.Олландын рейтинг өндөр байгаа хэмээн шинжээчид таамаглажээ. Францын Ерөнхийлөгчийн сонгуульд гол дөрвөн хүн нэр дэвшиж байгаа хэдий ч эхний санал асуулгаар Н.Саркози, Ф.Олланд нар л тодрон гарч ирээд байна. Тэднээс гадна Ардчилсан намаас Франсуа Бэйруг, Хэт барууны үзэлтэн Марине Ле Пенг нар өрсөлдөх юм.

Б.Золзаяа

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж