Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамруулна

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд 0-18 насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Гэхдээ үнэ төлбөргүй хамруулах юм байна. "Эрүүл хүүхэд" аяны нээлт ирэх даваа гарагт орон даяар эхлэх аж. Одоогийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д аяны хүрээнд ажиллах эмч нарыг сургах, сургагч багш бэлтгэх сургалтыг эхэлжээ. Энэхүү сургалтад 11 аймгийн 14, ЭХЭМҮТ-ийн 11, нийслэлийн дүүргийн хүүхдийн 14 гэх мэт нийт 45 эмч мэргэжилтэн оролцож байгаа юм.

Хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг 0-5, 5-11, 11-18 гэсэн насны ангиллаар өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгт явуулах юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж