“Nis nis” фестиваль болно

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

“Nis nis” фестиваль болно

Рок хөгжим сонирхогч залуусын хүсэл биелэх нь. Учир нь “Нисванис” хамтлагийн төрсөн өдрийг тэмдэглэх, рок хөгжим сонирхдог залуусыг цуглуулж, нэгэн үдшийг доргиохоор 16 дахь жилдээ “Nis nis” фестиваль дөрөвдүгээр сарын 9-нд “UB palace”-н “Royal” танхимд болох гэж байна. Фестивальд “Нисванис”, “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” зэрэг хамтлагууд оролцох юм. Билет энэ сарын 28-наас “Hi fi records”-ын салбаруудаар худалдаанд гарах юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж