Хотын дарга телевизүүдэд ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Хотын дарга телевизүүдэд ярилцлага өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Г.Мөнхбаяр энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн асуудлуудын талаар төвийн зургаан телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Түүнчлэн энэ сарын 23 нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган 2012” зөвлөлгөөн, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад хөрсний ус ашиглах, метро барих техник эдийн засгийн үндэслэлүүдээ санал болгоно гээд бүхий л чиглэлээр сэтгүүлчдийн сонирхосон асуултанд хариулт өгч, нийслэлчүүдийнхээ  ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулав. 50 минут үргэлжлэх энэ ярилцлагаар 100 мянган айл орон сууцны хөтөлбөр,  гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө, нийслэлийн зам засвар,  сургууль, цэцэрлэгийн байр шинээр барих зэрэг  бүхий л сонирхосон асуудлаараа хариулт авах боломжтой.   Хотын даргатай хийсэн “Хот ба сэтгүүлч”  ярилцлага 03  дугаар сарын 14 ны лхагва гаригт UBS телевизээр 19.05 минутаас , ТВ5 телевизээр 20.10,  NBS телевизээр 20.10,  С1 телевизээр 18.30 минутаас, МҮОНТВ 21. 30, NTV телевизээр 23.00 цагт тус тус гарна.

http://ulaanbaatar.mn/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж