Lindsay Lohan порно одын дүрд тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Lindsay Lohan порно одын дүрд тоглоно

1972 онд “Deep Throat” нэртэй киногоороо нэрд гарч байсан порно од Linda
Lovelace-ны амьдралаар "Inferno" нэртэй кино бүтээхээр болжээ. Энэхүү
киноны  гол дүр болох Linda Lovelace-ны дүрд сүүлийн үед хэл амны бай болоод буй
жүжигчин Lindsay Lohan тоглохоор болсон байна.
Тус киноны найруулагч Wali Razaqui “Бид Lindsay-г сонгосноо хамгийн зөв сонголт гэж бодож байгаа. Тэр энэ дүрийг гайхалтай бүтээж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Киноны гол дүр болох Linda Lovelace-ны амьдрал хэл ам, элдэв шүүмжлэлээр дүүрэн байсан нь Lindsay-гийн амьдралтай адил гэхэд болно” хэмээн “Los Angeles Times” сонинд өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж