Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.03.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 3 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлшиж, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэс голын сав газраар 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 10-15 градус, Говийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж