
Энэхүү гэрээнд орон сууц, зочид буудал, үйлчилгээний төвийг 13.5 мянган кв.метр талбайд барихаар тусгасан бөгөөд 2009-2012 онд орон сууцны инженерийн бүтцийг байгуулах, 580 айлын орон сууц, зочид буудал, үйлчилгээний төвийн барилга барих гэсэн хоёр хэсэгтэйгээр хэрэгжих аж. Тус хотхон баригдсанаар МҮЭ-ийн гишүүд, ажилчин албан хаагчдыг хөнгөлөлттэй, хямд орон сууцаар хангагдах боломж бүрдэх юм.
П.Наран