Хэнтий аймагт уулзалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт уулзалт зохион байгуулав

Хэнтий аймгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, Мэргэжлийн хяналтын газраас хамтран жил бүр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгээр хамтран хийж гүйцэтгэсэн ажлаа хэлэлцэж, 2012 онд хийх тулгамдсан асуудлуудыг төлөвлөн, 27 ажлыг хэрэгжүүлэхээр тусган хоёр байгууллагын удирдагчид баталсан байна. Уулзалт зөвлөгөөнд аймгийн цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, Эдийн засгийн албаны дарга, мөн улсын байцаагч нар оролцжээ. Мөн Хэнтий аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн удирдлага, ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, өнгөрсөн оны хамтын ажлын хэрэгжилтийг хэлэлцсэний үндсэн дээр 2012 онд хийх 14 ажлыг төлөвлөсөн байна.

                                                                                                                                    Э.Сараа  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж