“Лондон-2012” зуны олимпийн наадмын ажлын хэсгийн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, БТСГ, МҮОХ-ны холбогдох ажилтнууд оролцлоо. Хурлаар “Лондон-2012” зуны олимпийн ХХХ, паралимпийн XIV наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэж буй ажлын тухай мэдээлэл, наадамд оролцох тамирчдын эмнэлэг, хяналтын явц, наадамд Монголын баг тамирчдын өмсөх хувцасны танилцуулга, Биеийн тамир-спортын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэв гэж БТСГ-аас мэдээллээ.