Олон улсын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Олон улсын чуулга уулзалт болно

“ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НИЙГМИЙН БОЛОН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ”

ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Хэзээ:    2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, Лхагва гараг,  9:00 – 14:00
Хаана:     “The Blue Sky” цогцолборын 3-р давхар “Crystal” танхим, Улаанбаатар хот, Монгол Улс
Хамтран зохион байгуулагчид: Афлатон Олон Улсын Байгууллага, ХасБанк, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ, NATTCO Network

Нидерланд Улсад төвтэй “Афлатон” Олон Улсын Байгууллага, XacБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-аас хамтран “Хүүхэд, Залуучуудын Нийгмийн болон Санхүүгийн Боловсролын Олон Улсын Чуулга Уулзалтыг Монгол Улсад   анх удаа зохион байгуулах гэж байна. Уг чуулга уулзалтад улс төр, банк санхүү болон гадаадын хандивлагчдын төлөөлөгчид  оролцож  Нийгмийн болон Санхүүгийн Боловсролыг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь Монгол Улсад хэрэгжиж байгаа Нийгмийн болон Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрүүдийн цаашдын чиг хандлага, тогтвортой хөгжлийг бүх талын өргөн түншлэл, оролцоотойгоор тодорхойлоход оршиж байна.

Нийгмийн болон Санхүүгийн боловсролын хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийг бага наснаас нь зах зээлийн нийгэмд амьдрах ухаанд сургахад чиглэдэг. Нийгмийн болон Санхүүгийн боловсролыг хослуулан олгох нь иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, нийгмийн эрх тэгш байдлыг хангах зэрэг олон эерэг талыг нийгэмд бүрдүүлж өгдөг.  

Монгол Улсад  хүүхэд, залуучуудад зориулсан Санхүүгийн боловсролын хөтөлбөрүүдийг  Х.А.С. Холбоо ТББ болон ХасБанк анхлан нэвтрүүлж, 2009 оноос хэрэгжүүлж ирсэн юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн ажилтан Г.Уугантуяа, 318185 /1624/, 99054057  дугаар утсаар болон uugantuya.g@xacngo.mn  хаягаар холбогдож авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж