МоАХ-ны залуучуудын анхдугаар хуралдаан Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар залуус нийгмийн хөгжилд саад болж буй авлига хээл хахуулиас эхлээд их, дээд сургуулиа төгссөн залуус ажилд ороход ямар бэрхшээлтэй тулгардаг, намд элсэхгүй бол залуусыг юу хүлээж байдаг вэ зэрэг олон асуудлыг хөндлөө. Мөн хөдөөгийн залуусын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй байгааг ч энэ удаагийн хуралдаанаар хөндөж, дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэлээ. МоАХ-ны залуучуудын анхдугаар хуралдаанд хот, хөдөөгийн 800 гаруй залуус оролцсон юм.
Г.Дарь