Тайчигч, загвар өмсөгч болсноор Холливудад замаа зассан жүжигчин Ченнинг Татум саяхан “GQ Style” сэтгүүлд ярилцлага өгөхдөө тайчигч байснаасаа ичдэггүй, бас огт харамсдаггүй гэжээ. Тэрбээр “Би тэр үед залуу, тэнэг байсан. Бас жаахан мөнгө олъё гэж бодсон. Коллеж төгсөөгүй над шиг залуус хэдхэн долларын төлөө өдөрт арван цаг ажилладаг. Тиймээс нэг бол хүнд хүчир ажил хийж, үгүй бол солиотой сонсогдож болох хөгийн ажил хийхээс өөр аргагүй” хэмээн хэлсэн гэнэ. Түүний хэлснээр Холливуд түүнд эхэндээ тийм ч ээлтэй байгаагүй ч жүжигчний хувьд улам чангарч байгаа аж. Тэрбээр 2009 онд “Step Up” кинонд хамтран тоглосон Женна Девантай гэрлэсэн юм. Ченнинг Татум, Жона Хилл нарын тоглосон “the 21 Jump Street” инээдмийн кино удахгүй нээлтээ хийх юм байна.
Н.Энх