
Цагийг хийхэд 14 мастер жил хоёр сарын хөдөлмөрөө зарцуулсан гэнэ. Шинжээчдийн судалгаагаар Швейцарын цагны мастерууд өнгөрсөн жил Европын эдийн засгийн хямралд өртөлгүй ихээхэн орлоготой ажилласан байна. Азийн орнууд швейцарь цагийг ихэд сонирхдог бөгөөд швейцарь цагны холбооны тэргүүн Жан-Даниель Паше мастерууд өөрсдийн хувь нэмрээ евро бүсийн эдийн засгийн өсөлтөд нэмэрлэж байгаа гэжээ. Тэрээр нэмж хэлэхдээ швейцарь цагийг авахыг хүсдэг олон хүн байдаг. Учир нь бидний хийдэг цаг үнэхээр үзэмжтэй, бас чанартай гэсэн юм.
Н.Тунгалаг