
“Барилга экспо-2012” хүн амыг орон сууцжуулж, барилгын салбарт хэрэгцээт шинэ техник технологийг танилцуулах, ард иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангах, зах зээлийг өргөжүүлэх талаар цогц мэдээлэл өгч, хооронд нь холбох зорилготой юм. Жил бүр зохион байгуулдаг уг үзэсгэлэн энэ жил иргэдэд ихээхэн ач холбогдолтой болох хандлагатай байгаа тухай албаныхан мэдээлж байна. Учир нь 100 мянган айлын орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй ард иргэд байрны чанар, стандартын талаарх мэдээллийг авах шаардлагатай байгаа энэ үетэй зэрэгцэн болж буйгаараа онцлог гэнэ.
У.Болор