Цэц Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Цэц Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаар иргэн П.Одгэрэл, Б.Цогтгэрэл, Н.Ариунболд, П.Сэрсмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байна. Тэд УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэц иргэдийн гомдлыг хүлээн авч маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаараа энэ сарын сүүлчээр хэлэлцэхээр болсон байна. Хурлын товыг ирэх долоо хоногт зарлах аж.

Уг хуралд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эрхэм гишүүн Р.Гончигдорж оролцох юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж