Хан-Уул дүүрэгт Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэл 13.7 км авто зам, Нисэхийн товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чимэд-Осорын гудамжны авто зам, Нэгдү-гээр хороо, 52-р сургуулийн арын авто зам, 28-р байрны дундуурх авто зам, ЗДТГ-ын уулзвараас хойш Дунд голын гудамж хүртэлх авто замыг засч сайжруулахаар төлөвлөжээ.
Чингэлтэй дүүргийн хувьд Дэнжийн мянгын эцсээс цааш шинээр 1.2 км зам барих бол
Баянзүрх дүүрэгт Туул жин пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2.8 км автозам, мөн Улаанхуаран Цэргийн их сургуулиас Шархадны зам хүртэлх 1.5 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэх юм байна. Хан-Уул дүүрэгт Зайсангийн 1.7 км авто зам,
Сонгинохайрхан дүүрэгт Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам үргэлжлүүлэн барих ажлыг гүйцэтгэх аж.
Мөн зам засвараас гадна гүүр, замын туслах ажил буюу гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамын ажил, явган хүний зам зэрэг засвар шинэтгэлүүдийг дараах байршилд хийхээр төлөвлөөд байгаа аж. Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх 18 метр хос бетон гүүр, Баянголын амны орон сууцны хорооллын дулааны хос шугам дээгүүр гарах замын хучилтын ажлыг хийх гэнэ. Хан-Уул дүүргийн III хороо, Энгельсийн гудамжны 0.29 км авто замын өргөтгөл, шинэчлэлт гүйцэтгэж, Баянзүрх дүүргийн XXVI хороон дахь Нарны зам, «Баянмонгол» хорооллыг холбосон авто зам, автомашины нүхэн гарцын хамт барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.