“Ханган нийлүүлэгчдийн зөвлөгөөн” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

“Ханган нийлүүлэгчдийн зөвлөгөөн” боллоо

“Ханган нийлүүлэгчдийн анхдугаар уулзалт зөвлөгөөн” өнөөдөр “Чингис” зочид буудалд болжээ. “Дэлхийн зөн Монголд” олон улсын байгууллагын зохиож буй уулзалтад тус байгууллагатай хамтран ажилладаг 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 130 зочин хүрэлцэн иржээ. Энэ үеэр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын үйл ажиллагаа, Монгол дахь салбарын онцлог, тус байгууллагад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлснээр нийгмийн тусламж, үйлчилгээ шаардлагатай хүүхэд багачуудад зориулдаг талаар мэдээлэл өгсөн байна. Мөн таваас дээш жил амжилттай хамтран ажилласан  “Мөнх ногоон тал” ХХК, “Азричи” ХХК, “Аргасун мюзик” ХХК, “Анун” ХХК, “Есүдийн батууд” зэрэг компаниудыг алдаршуулсан байна.

“Дэлхийн зөн Монголд” байгууллага 1995 онд үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд одоо 32 салбар нэгжтэй, 10 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хугацаанд 86 мянга гаруй хүүхэд, тэдний гэр бүлийн хөгжил, амьдарч байгаа орон нутгийг нь дэмжсэн үйл ажиллагааг өрнүүлжээ.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж