Англиас Монгол руу мотоциклоор аялна

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Англиас Монгол руу мотоциклоор аялна

Английн Йорк хотын нэгэн эр хорт хавдартай тэмцэх санд хандив цуглуулахаар Европоос Монгол хүртэл 40,000 км замыг мотоциклоор туулахаар болжээ. Жонатон Париш дотны нөхрөө хорт хавдраар алдсан аж. Тэрбээр төрөлх Йоркоос Франц, Скандинавын орнуудыг хөндлөн гулд туулж, Сибирээс дамжин, цельсийн 30C-аас -30C хүртэлх цаг уурын өөр өөр бүсүүдээр аялах гэнэ. Жонатан Париш хоёр жилийн өмнө Австралид явган аялал хийж явахдаа хорт хавдартай тэмцэх санд хандив цуглуулах энэ аяллын тухай мөрөөдөх болсон байна.

Тэрбээр “Намайг төрөлх нутгаасаа хэдэн мянган км-ийн зайд Австралийн зэрлэг талд хөлийнхөө улыг эргэтэл алхаж, 40C-ийн халуунд ангаж үхэхийн даваан дээр байхад нэгэн уурхайчин залуу таарч ачааны машинаар зорьсон газарт минь хүргэсэн юм. Зургаан цаг гаруй явахдаа би Майкийг аялах дуртай хүн болохыг мэдсэн. Тэр Монголын тал нутагт очихыг мөрөөддөг гэж ярьж байсан ч хорт хавдар туссан байсан юм. Би эх орондоо буцаж очсон цагаас хойш би Майкийн очихыг хүсч байсан тэр газар руу аялахыг мөрөөдөх болсон” хэмээн ярьжээ.

Найзынхаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн Жонатан Париш Хонда  125cc мотоциклоор Европоос Ази тив хүртэлх хол замыг туулж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоох гэнэ. Хонда маркийн мотоцикльд 125cc загвар байхгүй, 50cc гэж л байдаг боловч Жонатан шинэ загвар захиалахаар төлөвлөж байгаа ажээ.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж