Холбооны Татварын Албаны мэдээгээр ОХУ-ын 416 иргэн нэг тэрбум рублиэс илүү орлоготой гэж өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн талаар Лента.Ру сайт мэдээлжээ. Оросын 27 иргэн 10 тэрбумаас их орлоготой гэж мэдүүлсэн байна. Сүүлийн хоёр жилд тус улсад тэрбумаас илүү орлоготой иргэдийн тоо өсч байгаа бөгөөд 2008 онд буюу эдийн засгийн хямрал болохоос өмнө 588 иргэн байсан бол 2010 онд 385 хүртэл буурч байжээ.
Түүнчлэн 10 тэрбумаас илүү орлоготой баячуудын тоо бас буурсан байна. 2008 онд ийм хэмжээний орлоготой иргэд 67 байсан бол 2009 онд 38 болж, 2010 онд 29 болсон юм. “Коммерсанть” сонинд бичсэнээр үл хөдлөх хөрөнгө болон үнэт цаас арилждаг хүмүүс тэрбумаас дээш орлоготой байгаа бөгөөд 2010 онд гарсан хуулийн өөрчлөлтөөс үүдэн тэрбумтнуудын тоо цөөрсөн гэжээ.
Н.Тунгалаг