Хадмуудтай харилцахуй

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хадмуудтай харилцахуй

Хосууд
хадмуудтайгаа харилцан ойлголцон, харилцаандаа тодорхой хил
хязгаарыг барих юм бол хадмууд тэдний хамгийн дотно, үнэ цэнэтэй найз нь
болдог. Хэрвээ хадмуудаа үл ойшоовол тэд хамгийн тээртэй дайсан нь
болдог.

Хадмуудтайгаа харилцан
ойлголцохын тулд:

  1. Хадмуудаа хүндэтгэх
  2. Хадмуудаа уучлан тэднийг
    байгаагаар
    нь хүлээн авч байх: Тэдний сайн тал дээр анхаарлаа хандуулах.
  3. Хадмууд чинь танд зөвлөгөө
    өгөхөд
    хариу үгээ бодолтой, мэргэн ухаантайгаар хэлэх
  4. Хосуудын алдаатай, буруу зүйлс
    тэдний
    сэтгэлийг зовоодог гэдгийг мэдэж байх.
  5. Хадмууддаа өрөвч зөөлөн
    хандаж, энэрэнгүй
    гэдгээ харуулах хэрэгтэй.

Хадмуудтайгаа дайсан
болчихгүйн тулд дараах
зүйлсийг сахих нь зүйтэй:

  1. Хадмууд бол алдаа дутагдалтай,
    буруу
    зөвтэй, эгэл жирийн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрөх
  2. Танай гэр бүлд эцэг эх,
    хадмууд чинь
    бус өрхийн тэргүүн эр хүн эцсийн шийдвэр гаргаж, эрх мэдэлтэй байх
  3. Хосууд гэр бүлдээ эцэг эхээсээ
    илүү
    ханиа нэгдүгээрт тавьж байх
  4. Танай гэр бүлийн чухал шийдвэр
    болон
    үнэт зүйлс нь эцэг эх болон хадмуудынх чинь бус та хоёрынх байх
    ёстой

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж