Уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг холбогдуулан шалгасан ч мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь нотлогдоогүй учир НПГ-аас хэрэгсэхгүй болгосон билээ.
Харин Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч долоо хоногт Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.