Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Овжин наймаачид

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, байртай болох гэсэн иргэд бүртгэлд хамрагдахаар өчигдрөөс эхлэн дугаарлаж байна. Тэгвэл тэдний бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн хэрэгцээ шаардлагыг үндэслэж,  100 айлд байрлах Улсын бүртгэлийн ерөнхий газрын байрны гадна 1000 төгрөгөөр буюу шаглах үнээр сонин борлуулж байгаатай таарлаа. “Ардчилал” сонины нэгэн дугаарыг ийн 1000 төгрөг хүргэн шаглах наймаачид “100 мянган айлын орон сууцны сонин аваарай, зээлд хамрагдах бүх мэдээлэл энд байгаа, 1000 төгрөгөөр аваарай” гэж зарлан худалдах аж.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж