Энэ зоос нь 1933 онд үйлдвэрлэгдсэн 20 ам.долларын Double Eagle алтан зоос бөгөөд Прага хотын Үндэсний музей маш их хамгаалалтын арга хэмжээг авсны дараа ховор зоосыг олон нийтэд үзүүлэхээр болсон байна. Зоосыг тусгай шилэн сейфэнд хийсэн бөгөөд шил нь сум нэвтэрдэггүй аж.
Double Eagle алтан зоос нь урд өмнө нь дуудлага худалдаан дээр хамгийн их үнэ хүрч байсан зоос юм. Одоо энэ давтагдашгүй зоосны үнэ найман сая ам.долларт хүрээд байна. Үндэсний музейн дарга Лубош Поланский хэлэхдээ энэ зоос одоо дэлхийд ердөө 13 ширхэг байгаа бөгөөд энэ зоосыг музейд үзүүлэх нь онцгой үйл явдал гэжээ.
Прагын Үндэсний музей олон тооны зоосны цуглуулгатай юм. Эртний Грекийн, Ромын, болон Чехийн зооснууд байдаг ч эдгээр зооснуудыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулаагүй учир өнөөгийн үнэ ханшны талаар хэлэх боломжгүй аж.
Өчигдөр Double Eagle алтан зоосыг 1800 хүн үзэж сонирхсон байна.