Малын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг туршин суурилуулж, нэвтрүүлэх тухай сургалт өчигдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ. Сургалтад ХХААХҮЯ, МЭҮГ, МААЭШХ, МЭХ, МЭТЛ, Мал зүйч үржүүлэгчдийн холбоо, олон улсын төсөл хөтөлбөрийн газар, мал эмнэлгийн холбоо зэрэг байгууллагын 40 гаруй хүн оролцож байна. Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн программ хангамжийг суурилуулснаар Монгол Улсад үржүүлж байгаа малыг ялган тэмдэглэх, удам гарал, шим, үржил, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг бүртгэлд авах, шилжилт хөдөлгөөнийг хянах, бүртгэлийн анхан шатны өгөгдлийг мэдээллийн нэгдсэн санд суулгах, боловсруулах, дамжуулах, ашиглах, зэргийг хянах боломжтой болох ажээ.
Э.САР