УБЕГ-т лавлагаа авах хоёр өдрийн дугаар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

УБЕГ-т лавлагаа авах хоёр өдрийн дугаар дуусчээ

Орон сууц санхүүжилтийн корпораци өчигдрөөс эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. ОССК дээр долоон хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн өргөдлийн хүлээн авах ажлын хэсэг томилогдон, иргэдийн өргөдлийг дүүрэг, дүүргээр нь магадлан хүлээн авч байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсэгч нь:

  • Зээлд хамрагдах хүсэлтийг бөглөх. Хүсэлтээ ОССК-ийн www.ossk.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой юм байна.
  • 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ
  • Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх, эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа зэргийг бүрдүүлэх шаардлагатай.

Тус лавлагааг Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс өнгөрсөн сарын 28-наас эхлэн өгч эхэлсэн. Ачаалал ихтэй байгаа тул өдөрт 400 гаруй хүн лавлагаа авч буй гэнэ. Лавлагааны хариу нь 14 хоногийн дараа гарах аж. Өнөөдрийн бадлаар 13, 14-ны лавлагаа авах иргэдийн дугаарлах номер дуусаад байна. Лавлагааны хураамж нь 5100 төгрөг юм байна. Төлбөрийг Баянцогт төвийн Хадгаламж банкинд тушааж байгаа аж. Тус банк одоогийн байдлаар хамгийн ачаалалтай ажиллаж байна. Олон жилийн өмнө аав ээжийнхээ байран дээр хамтран эзэмшиж байсан хүмүүс, зарагдсан байрны хамтран эзэмшигч байсан л бол энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжгүй болж байгаа нь залуучуудын хувьд хамгийн харамсалтай байна.

                        Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж