
Учир нь оюутнууд хүний хөгжил сангийн 491960 төгрөгийн тэтгэлэг авахыг хүссэн өргөдлөө одоо болтол өгөөгүй, зарим оюутаны мэдээлэл баталгаажаагүйгээс шалтгаалан их, дээд сургуулиудад санхүүжилт нь хийгдээгүй байгаа аж. Энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд оршин сууж буй харъяа газрын хороо тухайн оюутны мэдээллийг Сургалтын төрийн сангийн мэдээлэх учиртай аж.
Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд албан ёсны бүртгэлтэй хороондоо хүсэлт бүхий өргөдлөө өгөөгүй байгаа аж. Хэрэв өргөдлөө өгсөн тохиолдолд хагас сарын дотор асуудал нь шийдвэрлэгдэж байгаа ажээ.
Д.Жаргалсүрэн