Боловсролын салбарын тулгамдсан асуудалд оюутнуудын анхаарлыг хандуулах, багш боловсролын чиглэлээр Их, дээд сургуулиудад суралцаж буй оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, олон нийтийн хүртээл болгоход хурлын зорилго оршино. Илтгэл нь таваас найман хуудсанд багтсан байх шаарлагатай бөгөөд Бага хурал хоёр үе шаттай явагдах бөгөөд илтгэлийг энэ сарын сарын 20-23-нд МУБИС-ийн хичээлийн Б байранд цаасаар болон электрон хэлбэрээр khatad_917@yahoo.com хаягаар хүлээн авч, шүүгчдийн бүрэлдхүүнтэйгээр эхний шалгаруулалт явагдахаар төлөвлөгджээ.
Шалгарсан шилдэг 10 илтгэлийг хоёрдугаар шатанд оруулах бөгөөд эцсийн шалгаруулалт энэ сарын 30-нд болох юм байна.